Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хэлэлцүүлэг

2026-03-27/2026-03-27

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр "Хог+Нүхэн жорлон+Малын ялгадас+Бэлчээр"-ийн сул талыг хөгжил болгох нэгдсэн нэг системийг нэвтрүүлэх, “ЭМ” технологийн шингэн хүчит тэжээлийн үр нөлөө

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр "Хог+Нүхэн жорлон+Малын ялгадас+Бэлчээр"-ийн сул талыг хөгжил болгох нэгдсэн нэг системийг нэвтрүүлэх, “ЭМ” технологийн шингэн хүчит тэжээлийн үр нөлөө сэдэвт хэлэлцүүлгийг "Эх орон цэвэр байгаль" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Лхагвасүрэнтэй хамтран 2026.03.27-ны өдөр зохион байгуулж, багийн ИНХ-ын Зөвлөлийн төлөөлөл, ЗДТГ-ын албан хаагчид, малчдын төлөөллийг хамрууллаа.
Хэлэлцүүлгийн дүнд Монгол улсын оюуны өмчийн газарт бүртгэлтэй зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийг ашиглан сумын тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг хангах, сул талыг хөгжил болгох орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах боломжийг судалж, сумын ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Файл хэлбэрээр татаж авах
Саналууд: 0

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10261
8481 / 83%
1093 / 11%
333 / 3%
354 / 3%