Тэргүүлэгчдийн тогтоол
ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 06-р сарын 24-ны өдөр хуралдав.
Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 71 хувийн ирцтэйгээр хуралдаж, Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сум байгуулагдсаны 88 жилийн ойг 2019 оны 06 дугаар сарын 29, 30-ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэхээр боллоо.
хэлмэгсэд
2017 онд “Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг угтан сумын ИТХ, ЕБС-ийн 11а анги, ахмад багш Л.Дүүрэнбаяр, хэлмэгдэгчдийн ар гэр, төрөл төрөгсөдтэй хамтран “Улс төрийн их хэлмэгдүүлэлт” сэдэвт уулзалт ярилцлагын арга хэмжээг зохион байгуулсан. ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад “Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр” ЭССЭ бичлэгийн уралдаан зарлаж 45 суралцагч оролцсоноос 12а ангийн суралцагч Э.Ариунзул тэргүүн байр, 2 дугаар байр 11а ангийн суралцагч О.Марал, 3 дугаар байрыг Б.Анударь нар эзэлсэн. Ахмад багш, түүхийн ухааны магистр Л.Дүүрэнбаяр “Их хэлмэгдүүлэлт ба өртөгсөд” сэдвээр лекц тавьж хүүхэд залуучуудад танин мэдэхүйн мэдлэг олгон, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг тайлбарлалаа. Арга хэмжээнд 28 хүн хамрагдсан. 2018 онд Баянгол сумаас хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, ЕБС-ийн ахлах ангийн суралцагчид оролцож Монгол оронд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн талаар чөлөөт ярилцлага хийж, ахмад багш Л.Дүүрэнбаяр “Их хэлмэгдүүлэлтийн хор уршиг” сэдвээр лекц тавьсан. Хэлмэгдэгчдийн ар гэр, төрөл садантай уулзалт зохион байгуулж ажилласан. Баянгол сумаас улс төрийн хэлмэгдэлтэнд өртсөн 71 хүний баримт материалыг олон нийтэд дэлгэн сурталчилж ажиллалаа. ИТХ-ын ажлын алба<!--[if gte vml 1]><v:shapetype id="_x0000_t75" coordsize="21600,..
Орон нутгийн өмчийг ашиглуулах тухай