Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Баянгол сумын ЕБС-ийн камер нэмэгдүүлэх ажил

2024-06-14

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл, нийтлэг стандарт шаардлагыг хангах үүднээс Ерөнхий боловсролын сургуулийн орчны гудамж талбай, автомашины зогсоолыг хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох явдлаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор камержуулах ажлыг аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээний 9,9 сая төгрөгийн санхүүжилтийг аймгийн ГХУС арга хэмжээний зардлаас шийдвэрлэсэн. Дээрх ажилд нийт 4 байгууллагаас санал авч Бүрэн цэнгэл ХХК шалгарч уг ажлыг гүйцэтгэн 2024.06.14-ний өдөр сумын ИТХ-ын даргын А/09 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.           

Бүрэн цэнгэл ХХК тоног төхөөрөмжийн баталгаат хугацааг 2 жилээр хариуцан ажиллахаар шийдвэрлэсэн. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%