Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаан 2025.09.19-ний өдөр 96 хувийн ирцтэй хуралдаж сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлэг төлөөлөгч И.Навчсайханыг, АН-ын бүлэг төлөөлөгч Ө.Жавхлантөгсийг нэр дэвшүүлж ИТХ-ын төлөөлөгч И.Навчсайхан олонхийн санал авлаа.
ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга И.Навчсайхан танд ажлын амжилт хүсье.