Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, 750,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Гэр хорооллын гудамжинд хатуу хучилттай зам тавих” төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих 509,4 сая төгрөгийн ажил “Баян багийн гэр хорооллын өргөн гудамж”-ийг асфальтоор хучих ажлаар эхлээд байна.



