Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаан

2025-10-06

МЭДЭЭЛЭЛ
Сумын ИТХ-ын ээлжит бус X хуралдаан 2025.10.06-ны өдөр 100 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар дараах 2 асуудлыг хэлэлцэхээр баталсан. Үүнд:
1. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх
2. ИТХ-ын дарга Ц.Сүхбаатарын хүсэлт
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор:
1. Сумын Засаг даргад ИТХ дахь МАН-ын бүлэг төлөөлөгч И.Навчсайханы, АН-ын бүлэг төлөөлөгч Ө.Жавхлантөгсийн нэрийг дэвшүүлж, санал хураалтын дүнгээр төлөөлөгч И.Навчсайхан 12 санал буюу 48%, төлөөлөгч Ө.Жавхлантөгс 13 санал буюу 52%-ийн санал авлаа. Олонхийн санал авсан төлөөлөгч Ө.Жавхлантөгсийг сумын Засаг даргад нэр дэвшсэнд тооцсон тогтоолыг баталж, холбогдох хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
2. ИТХ-ын дарга Ц.Сүхбаатарын өөрийн хүсэлтээр ИТХ-ын даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
ИТХ-ын дарга чөлөөлөгдсөнтэй холбогдуулан МАН-ын бүлэг төлөөлөгч Э.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж, санал хураалтад өрсөлдөгчгүйгээр оролцлоо. Санал хураалтын дүнгээр төлөөлөгч Э.Эрдэнэбат 22 санал буюу 88%-ийн саналаар сумын ИТХ-ын даргаар сонгогдож, ИТХ-ын даргын тамгыг хүлээн авлаа.
ИТХ-ын даргаар ажиллаж байсан төлөөлөгч Ц.Сүхбаатар, шинээр сонгогдсон дарга Э.Эрдэнэбат, Засаг даргад нэр дэвшигч Ө.Жавхлантөгс нарт ажлын өндөр амжилт хүсье.
ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9048
7407 / 82%
1020 / 11%
296 / 3%
325 / 4%