Сумын ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан 2025.10.23-ны өдөр 100 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа.
ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан. Үүнд:
1. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх
Сумын Засаг даргад ИТХ-ын төлөөлөгч Н.Давааням, Ц.Сүхбаатар нар нэр дэвшиж, санал хураалтын дүнгээр төлөөлөгч Н.Давааням 13 санал буюу 52%, төлөөлөгч Ц.Сүхбаатар 12 санал буюу 48%-ийн санал авлаа.
Олонхын санал авсан төлөөлөгч Н.Даваанямыг сумын Засаг даргад нэр дэвшсэнд тооцсон тогтоолыг баталж, холбогдох хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ИТХ-ын Ажлын алба

