Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залууст “Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх” зорилгоор энэ жил улсын хэмжээнд 23 дахь жилдээ, Баянгол сум 12 дахь жилдээ “Иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээг 2025.11.25-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, сумын Засаг дарга Н.Давааням, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Мөнхжаргал, УБ хот дахь Баянгол сумын Нутгийн зөвлөлийн дарга Э.Түвшинчулуун, НУХЭЗХ-ны дарга Д.Сарангэрэл, ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүд, Улсын бүртгэгч Ц.Отгонгэрэл, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Ө.Сувд-Эрдэнэ, ЕБС-ийн нийгмийн ажилтан П.Майдар, 11а ангийн анги удирдсан багш П.Бат-Эрдэнэ, 11б ангийн анги удирдсан багш О.Гантөгс, 11в ангийн анги удирдсан багш Н.Цоморлигсайхан, 11а, 11б, 11в ангийн нийт 56 суралцагч хүрэлцэн ирж оролцлоо.
Арга хэмжээг нээж сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, сумын Засаг дарга Н.Давааням, УБ хот дахь Баянгол сумын Нутгийн зөвлөлийн дарга Э.Түвшинчулуун, ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн, НУХЭЗХ-ны дарга, аймгийн социал демократ АХХ-ны тэргүүлэгч, Боловсролын клиник профессор Д.Сарангэрэл нар үг хэллээ.
Арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.
1. Гал, түймэр унтраах аврах 40 дүгээр ангийн ахлах ахлагч Билгүүн, Ганболд, дэд ахлагч Нямсамбуу, Сүхбат нар “Монгол Улсын Төрийн далбаа”-г хүндэтгэн тайзнаа заллаа.
2. 11а, 11б, 11в ангийн нийт 56 суралцагчид “Монгол Улсын Иргэний андгай” өргөлөө.
3. 11а, 11б, 11в ангийн нийт суралцагчид Монгол улсын иргэний үнэмлэх, батламжаа гардан авч, хүндэт дэвтэрт гарын үсэг зурж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ.
4. “Миний нэр-Миний бахархал” эссэ бичлэгийн уралдаанд 11а ангийн суралцагч О.Биндэръяа, “Нэрийн утга ба андгай” 11в ангийн суралцагч А.Алтанбаяр, “Онцлох нэрийн утгатай иргэн” 11б ангийн суралцагч Н.Эрдэмдолгион, “Миний нэрийн утга-Миний иргэний зорилго” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 1-р байр 11в ангийн суралцагч Н.Намуунцэцэг, 2-р байр 11а ангийн суралцагч Н.Энх-Учрал, 3-р байр 11б ангийн суралцагч Б.Золбоо нар шалгарч шилдэг эссэ бичлэгийн ялагч Н.Намуунцэцэг үе тэнгийн найз нөхөддөө эссэ бичлэгээ уншиж танилцуулав.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хамтран зохион байгуулагч байгууллагууд, оролцогч хүүхэд, залуустаа цаашдын сурлага, ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
ИТХ-ын Ажлын алба





