Төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд спортоор дамжуулан нийтийн эрүүл мэнд, нийгмийн идэвхи оролцоог дэмжих, хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцаа холбоог сайжруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийгмийн бодлогын хорооноос 11 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд төр, төсөв аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, сумын Засаг дарга Н.Давааням, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Мөнхжаргал, нийгмийн бодлогын хорооны дарга И.Навчсайхан, нийгмийн бодлогын хорооны гишүүд Л.Занданбат, Э.Мөнхтуяа, Л.Тогтох, Б.Уянга, ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүд, Шанддов ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Баатарцогт, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Спорт цоцолборын хамт олон, төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 24 багийн 200 гаруй тамирчид хүрэлцэн ирж оролцлоо.
• Эрэгтэй баг тамирчдаас:
1-р байр- ЕБС
2-р байр- Төмөр замын өртөө
3-р байр- Гонир баг
• Эмэгтэй баг тамирчдаас:
1-р байр- Хараа баг
2-р байр- ЦТГ, ЦДГ, Банк, Онцгой байдлын 5-р анги
3-р байр- Гонир баг
• Эрэгтэй шилдэг тамирчид: шилдэг тэгш тоглогч Гонир баг Б.Эрдэнэтулга, шилдэг довтлогч Баян баг Т.Жавхланбаяр, шилдэг холбогч ЕБС-ийн Э.Тэгшболд, шилдэг хамгаалагч Төмөр замын өртөө Мөнхбат
• Эмэгтэй шилдэг тамирчид: шилдэг тэгш тоглогч ЦТГ, ЦДГ, Банк, Онцгой байдлын 5-р анги Э.Адьяа, шилдэг довтлогч Хараа баг Т.Алтанцэцэг, шилдэг холбогч ЦТГ, ЦДГ, Банк, Онцгой байдлын 5-р анги Д.Цэнджав, шилдэг хамгаалагч Гонир баг О.Алтантуяа нар тус тус шалгарлаа
Тэмцээнийг ивээн тэтгэсэн Шанддов ХХК, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хамтран зохион байгуулагч байгууллагууд, оролцогч төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагын баг тамирчиддаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.






























