Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж жил бүр Шатар сонирхогчдын
“СУМЫН АВАРГА” шалгаруулах анхан шатны тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэ удаагийн хөлөгт тоглоомын тэмцээнд нийт 7 иргэн оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж 1-р байрт Э.Мөнгөншагай, 2-р байрт Г.Цэрэнбат, 3-р байрт Н.Хүрэлчулуун нар шалгарлаа.
Жил бүрийн тэмцээнийг ивээн тэтгэн оролцдог Хүрэл Өлзий ХХК-ийн захирал Н.Хүрэлчулуунд болон хамтран ажилладаг М.Дэлгэрням нарт Шатар сонирхогчдын өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
ИТХ-ын Ажлын алба





