Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төр, төсвийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газарт хууль, журам, стандарт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгуулах, ажил сайжруулах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын ажлыг 2025.12.04-ний өдрөөс зохион байгуулж эхэлсэн.
Хяналт, шалгалтын ажлын хэсэг Соёлын төвийн албан хаагчид, ажилтнуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг 2025.12.12-ны өдөр зохион байгуулан ажиллаж байна.
ИТХ-ын Ажлын алба



