Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төр, төсвийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газарт хууль, журам, стандарт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгуулах, ажил сайжруулах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын ажлыг 2025.12.04-ний өдрөөс зохион байгуулж эхэлсэн.
Хяналт, шалгалтын ажлын хэсэг ЗДТГ-ын албан тушаалтнууд, албан хаагчид, ажилтнуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг 2025.12.04-өөс эхлүүлэн нийт 37 төрийн албан хаагчийг хамруулж 2025.12.11-ний өдөр дүнгийн хурлыг зохион байгууллаа.
Ажлын хэсгийн гишүүд өөрсдийн ажилласан чиглэлээр бодит нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах зөвлөмжийг төрийн албан хаагч тус бүрээр гаргаж танилцууллаа.
Мөн уг хяналт, шалгалтын хүрээнд иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авахад нийт 143 иргэн хамрагдсан, судалгааны дүн, анхаарах асуудлыг ЗДТГ-ын албан хаагч, ажилтнуудад танилцуулж ажиллалаа.
Зохион байгуулсан ажлын нэгдсэн дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж, байгууллага тус бүрт хууль тогтоомж, хурлын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах тухай ИТХ-ын шийдвэрийг хүргүүлэхээр төлөвлөөд байна.
ИТХ-ын Ажлын алба


