Сумын ИТХ-ын 14 дүгээр хуралдаан 2026.01.29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Баян хөгжил сангийн зарцуулалтын нэгдсэн тайлан гаргах, Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын зөвлөмжид заагдсан зөрчлийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж, ИТХ-ын 2 дугаар улирлын хуралдаанд танилцуулж ажиллахыг Зөвлөлийн дарга Н.Даваанямд үүрэг болголоо.
