Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

🚑 АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА..

2026-10-13

🌍 Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан Баянгол сумын Улаан загалмайн анхан шатны хороо, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв хамтран 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анхны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
🩺 Сургалтаар суралцагчдад анхны тусламжийн талаарх мэдлэг, ойлголт өгөх, осол, гэмтэл болон гэнэтийн аюулт нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, анхны тусламж үзүүлэх дарааллыг танилцуулж, онолын мэдлэгийг дадлагаар бататгах үйл ажиллагааг зохион байгуулсан.
👩‍🎓👨‍🎓 Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 90 суралцагч хамрагдаж, анхны тусламжийн талаарх мэдлэгээ бататган, осол, гэмтэл болон болзошгүй эрсдэлтэй нөхцөлд бусдад тусламж үзүүлэх анхан шатны дадлага хийж, ур чадвараа хөгжүүллээ.
❤️ Анхны тусламжийн мэдлэг — Амь насыг аврах үнэт чадвар!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11263
8707 / 77%
1153 / 10%
400 / 4%
1003 / 9%