БАЯНГОЛ СУМЫН ТАНИЛЦУУЛГА
1.1 Сумын газарзүйн байршил
Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөд хэсэгт Хараа, Бороо, Загдал, Баянгол зэрэг голуудын үзэсгэлэнт сав газар ойт хээрийн бүсийн заагт оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ 197,6 мянган га, хойд талаараа Дархан-Уул аймгийн Дархан сум, өмнөд, баруун өмнөд талаар Төв аймгийн Борнуур, Сүмбэр сум, зүүн талаараа Сэлэнгэ аймгийн Мандал сум, баруун хойд талаараа Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумдын нутагтай тус тус хиллэнэ.
1.2 Сумын лого
Газар тариалангийн бүс нутгаа харуулсан алтан шаргал тариан түрүү, дэд бүтцийн давуу талаа харуулсан төмөр зам, засмал зам, эрчим хүч, станц, аж үйлдвэржилтийн зураг, хийморь лундаа хүлэг морин эрдэнэ, иргэдийнхээ сүсэглэн биширч дээдэлдэг тахилгат Баян уулын зурагнуудыг сумын газарзүйн байршлын зурган дотор багтаан, арвин их үржил шимтэй хөрсний ногоон өнгө, тунгалаг хөх тэнгэрээ цэнхэр өнгөөр бэлгэдэж, нарны цацраг лугаа адил найман зүгтээ мөнхөд цацарсан дугуй хэлбэрээр дүрслэн харуулжээ.
1.3 Сумын туг
|
|
|
Сумын тугны дээд талын хэсэгт мөнх тэнгэрээ бэлгэдсэн цэнхэр өнгөтэй. Дунд талын хэсгийн ногоон өнгө нь арвих их үржил шимтэй газар нутгаа илэрхийлсэн. Доод талын долгионтой шаргал өнгө нь хөрсөн доороо маш их байгалийн баялаг алттайгаа харуулсан байна. Туг 1х2 харьцаатай.
1.4 Сумын нутаг дэвсгэр, газар зүйн байршил
Áàÿíãîë ñóì нь 1931 îíä Áîãäõàí óóëûí àéìãèéí Áààòàðâàíãèéí õîøóóíû Õºëèé-Áàÿíóóë ñóìûí ñóóðèí äýýð îäоîãèéí ýíý íóòàãò áàéãóóëàãäæýý. Òóñ ñóì íü ãàçàðç¿éí ìóæëàëûí õóâüä Õàíãàé, Õýíòèé нóóëàðõàã èõ ìóæèéí, Õýíòèé ìóæèéí, бàãà Õýíòèéí äýä ìóæèéí çàõíû òîéðîãò õàìààðàãäàíà.
Íèéñëýë Óëààíáààòàð õîòîоñ 154êì, Ñýëýíãý àéìãèéí òºâºөñ 170 êì, Äàðõàí-Óóë àйìãèéí òºâөºñ 75 êì, çýðãýëäýýõ Ìàíäàë ñóìûí òºâººñ 35 êì çàéä îðøäîã.
Òóñ ñóìûí íóòàã äýâñãýð äýýã¿¿ð îëîí óëñûí à÷ õîëáîãäîëòîé òºìºðçàì 47 êì, õàòóóõó÷èëòòàé àâòîçàì 52.5 êì äàéðàí ºíãºðäºã. Äýä á¿òýö õºãæëèéí èðýýä¿é ñàéòàé, çàì õàðèëöààíû ÷óõàë çàíãèëàà ãàçàð þì.
Хүснэгт 1: Газрын нэгдмэл сан
1 |
Íóòàãäýâñãýðèéíõýìæýý |
197.628 га |
2 |
Áýë÷ýýðийн талбай |
137474.2 га |
3 |
Хадлангийн талбай |
10.613 га |
4 |
Òàðèàëàíãèéíòàëáàé |
16183.7 га |
5 |
Атаржсан газар |
1392.4 га |
6 |
Хот суурингийн талбай |
3329.3 га |
7 |
Уурхайн эдэлбэр газар |
2827.4 га |
8 |
Ойн сан бүхий газар |
26.320 га |
9 |
Ойгоор бүрхэгдсэн газар |
21.120 га |
10 |
Усан сан бүхий газар |
282 га |
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтын хувьд Баянгол сум нь 3 багтай (Хараа 1 дүгээр баг, Баян 2 дугаар баг, Гонир 3 дугаар баг), хүн ам 5762 нийт хүн амын 65.4% буюу 3803 нь сумын төвд, 34.6% буюу 1959 нь хөдөө оршин суудаг. Хүн амын нягтрал ихтэй нэг хүнд ногдох газрын хэмжээ 34.7 хүн/га байдаг.
1.9 Баянгол сум түүхийн хуудаснаа
Одоогийн Баянгол сумын нутаг нь ардын хувьсгал ялсны дараах үеэс Богдхан уул аймгийн Баатарвангийн хошууны Хөлий-Баян уул суманд харъяалагдаж иржээ.
Баянгол сум нь анх 1931 оны 12-р сарын 30-ны Ардын сайд нарын зөвлөлийн 21-р тогтоолоор батлагдсан.
1954-1968 он хүртлэх хугацаанд сум Мандах нэгдэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан.
БНМАУ-ЫН СНЗ-ийн 1968 оны 7-р сарын 9-ны өдрийн 227-р тогтоолоор зааснаар Мандах нэгдлийг өөрчлөн түүний материаллаг бааз дээр улсын САА байгуулж Баруунхараа САА гэж нэрлэхээр заасан байна.
1992 оны Ардчилсан шинэ үндсэн хуулийн дагуу өнөөгийн Баянгол сум болон одоог хүртэл хөгжиж байна.
Баянгол сум
ХОЁР: ТӨР ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД, АЖ АХУЙ НЭГЖ,
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД
2.1 Төр, төсвийн байгууллагууд
2.1.1 Засаг даргын тамгын газар
1992 онд Баруунхараа САА бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд
орсноор Засаг даргын тамгын газар болж Монгол улсын шинэ үндсэн хууль,
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн дагуу 1992 оны 10 дугаар сард 14 хүний бүтэц оронтоотойгоор
байгуулагдсан.
Төрийн албаны ил тод нээлттэй, шударга шуурхай, өндөр хариуцлагатай, ёсзүйтэй, ажил хэрэгч байдал, төр иргэний харилцан итгэлцлийг хангасан чадварлаг засаглалын бодлого барьж Иргэдийнхээ орон нутагтаа ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, сумынхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтвортой өсгөх, хүний хөгжлийг эрхэмлэн дээдлэх зорилгын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэд бүлгээрээ нэгдэж нөхөрлөл хоршоо болох үйл явцыг дэмжиж иргэдийнхээ хөдөлмөрлөх, ажиллах боломж нөхцлийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн давуу талыг түшиглэн жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилтуудыг тавин нийт 42 ажиллагсадтай, Засаг дарга, Засаг даргын тамгын газар болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэргэжил, арга зүйн удирдамж, чиглэл аван орон нутагт нийтийн үйлчилгээг хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Засаг даргын тамгын газар нь “Сэлэнгэ нутгийнхаа шинэ зууны тогтвортой хөгжлийн баттай эх суурийг бүрдүүлцгээе” эрхэм зорилтыг хэрэгжүүлэх гарааны жил 2001 онд ажил үйлсээрээ аймагтаа “Тэргүүний сум”, Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын бичиг баримт хэрэгжилтээрээ “Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын шалгуур үзүүлэлтийн хүрээнд аймагтаа Тэргүүн байр, Дэд байр, Гутгаар байранд тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн хамт олон юм.
Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу олон намын тогтолцоо бодит зүйл болж Монгол Ардын нам, Ардчилсан намаас нэр дэвшигчид сумын ИТХ-ыг бүрдүүлсэн. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр ИТХ-ын төлөөлөгчөөр Ардчилсан намаас 23 төлөөлөгч, МАН-аас 4 төлөөлөгч тус тус сонгогдсон. Баянгол сумын ИТХ-ын даргаар С.Ариунбат, сумын Засаг даргаар Р.Батжаргал, Засаг даргын орлогч Ө.Жавхлантөгс, ЗДТГ-ын даргаар Б.Эрдэнэбаатар, ИТХ-ын нарийн бичгийн даргаар А.Бадамдорж нар ажиллаж байна.
2.1.2 Алтан гадас одонт Улсын тэргүүний Ерөнхий боловсролын сургууль
Баянгол сумын Ерөнхий боловсролын сургууль нь 997 суралцагч 73 багш ажиллагсадтай. Хичээлийн байр 1 ээлжиндээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор 136 малчин өрхийн суралцагчийг дотуур байраар ханган ажиллаж байна. 2005,2009 онуудад дотуур байр нь аймагтаа тэргүүн байранд шалгарч байсан.
Ерөнхий боловсролын сургууль нь 2017 онд Алтангадас одонт сургууль, 2019 онд хошой ногоон тугт олон улсын ЭКО сургууль болсон.
Байгууллагын амжилтууд
Олон улсын хэмжээнд:
Олон улсын экосургууль хөтөлбөрийн хүрэлгэрэгэ \2017. 05 сар\
Олон улсын экосургууль хөтөлбөрийн мөнгөнгэрэгэ \2017. 10 сар\
Олон улсын экосургууль хөтөлбөрийн алтан гэрэгэ \2018.11.07\
Олон улсын экосургууль хөтөлбөрийн ногоон туг \2018.11.07\
Олон улсын экосургууль хөтөлбөрийн алтан гэрэгэ, 2 дахь ногоон туг
Улсын хэмжээнд:
Монгол улсын УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ \2010 он\
Монгол Улсын “ШИЛДЭГ ДААМЧИН СУРГУУЛЬ” \2011 он\
Монгол Улсын “УЛААН ЗАГАЛМАЙЧ ХҮМҮҮНЛЭГ БАЙГУУЛЛАГА” \2011 он\
Монгол Улсын “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ” \2012 он\
БСШУЯ, Монголын багш нарын холбооны “МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ СУРГУУЛЬ” \2015 он\
Монголын Боловсрол нийгэмлэгийн “ТОП СТАНДАРТ” \2015 он\
Монголын сурагчдын холбооны “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” \2016 он\
Төрийн шагнал “АЛТАН ГАДАС” одонтой сургууль \2017 он\
Дотуур байр Гал тогоо
2.1.3. 1 дүгээр цэцэрлэг
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр цэцэрлэг 1969 оны 1-р сард ОХУ-ын хөрөнгө оруулалтаар шинэ байр ашиглалтад орсноор Яслитай цэцэрлэг болон зохион байгуулагдан 25 хүүхдийн орон тоотой эрхлэгчээр нь Ичинхорлоо хүмүүжүүлэгч багшаар Т.Далантай тогоочоор Дулмаа нар ажиллаж байсан.
2016-2017 оны хичээлийн жилд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл ашиглалтад орж 225 хүүхдийн хүчин чадалтай болон өргөжин ажиллаж байна.
2020-2021 оны хичээлийн жилд сумын үйлчлэх тойргийн хүүхэд 508 байгаа ба үндсэн сургалтаар 9 бүлгийн 301 хүүхэд, хувилбарт сургалтаар малчдын 32 хүүхдэд сургалт зохион байгуулж хамран сургалт 70 хувьтай сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Нийт 30 багш, ажилтантай. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан. Боловсролын магистр 4, тэргүүлэх, заах аргач зэрэгтэй 9 багш ажиллаж байна.
Байгууллагын амжилтууд
Аймгийн “Шилдэг цэцэрлэг”
2019 оны шилдэг “Төрийн байгууллага”
Аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”
“Монгол чанар 2017” шилдэг байгууллага
“Ном унших шилдэг арга зүйг түгээн дэлгэрүүлэгч шилдэг цэцэрлэг”
“Номтой нөхөрлөгч шилдэг цэцэрлэг”
2.1.4 Эрүүл мэндийн төв
Баянгол сумын эрүүл мэндийн төв нь анх 1938 онд 2 эсгий гэртэй байгуулагдан, улмаар 1968 онд сум дундын эмнэлэг болон өргөжиж ЗХУ-ын тусламжтайгаар баригдсан зориулалтын 2 корпустай мэс засал, төрөх, дотор, хүүхэд, халдвартын тасаг, хүүхдийн сүүний газар, лаборатори, рентген, эмийн сантай 25 ортой шинэ эмнэлэг ашиглалтанд орж байжээ.
1938 оноос бага эмч Дэмид, их эмч Лувсандагва, 1992-2017 онуудад их эмч Ц.Нарантуяа, 2017 оноос одоог хүртэл Б.Баярмаа нар тус тус байгууллагын даргаар ажилласан. 2019 оны 10 сарын 01-ний өдөр орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр Яаралтай тусламжийн жишиг нэгжийн өргөтгөл барилгыг орчин үеийн тоног төхөөрөмжийн хамт “Тод-Ундарга” ХХК-иас хүлээн авч ашиглалтад оруулан ажиллаж байна. 2020 оны байдлаар жилийн 440.413.400 төгрөгийн төсөвтэй, 15 ортой, 26 орон тоотой ажиллаж байна.
Байгууллагын зорилго: Анхан шатны тусламж үйлчилгээг ISO олон улсын чанарын түвшинд хүргэж “Иргэн төвтэй-Ээлтэй орчин”-ыг бүрдүүлэн ажиллана. Хамт олны амжилтаас
2002 онд MNS5028:2001 стандартыг хангасан эмнэлэг
2001-2014 онд аймгийн “Шилдэг байгууллага, хамт олон”
2003 онд сумын эмч нарын анхдугаар чуулга уулзалт угтан ЭМЯ-аас зарласан болзолт уралдаанд улсын хэмжээнд 3-р байрт шалгарсан.
2011 онд “Хүлээн авах яаралтай тусламж-эмнэлгийн толь мөн” уралдаанд улсад 2-р байранд шалгарсан.
2016 онд ЭМЯ, ХӨСҮТ-өөс зарласан “Улаанбурхан-Улаануудын өвчний эсрэг” вакцины нэмэлт дархлаажуулалтын хамралтыг сайжруулах болзолт уралдаан тэргүүн байр
Амбулатори Яаралтай тусламж, төрөх тасаг Хүлээлгийн танхим
2.1.5 Соёлын төв
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төв нь 1940 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж, даргаар нь “Жаахан” Дулмаа гэж эмэгтэй мондалин хөгжмөөр дуулж, хөгжимдөн урлагийн арга хэмжээ явуулж байсан нь эдүгээгийн Баянголоороо овоглосон анхны тулгын гал ассан түүхтэй.“Улаан гэр” нүүдлийн чанартай өөртөө тохирсон үйл ажиллагаа явуулахаас гадна “Амьд сонин” нэртэйгээр ухуулга, судалгаа хийгдэж байсан байна.
1954 онд Мандах нэгдэл байгуулагдахад “Улаан булан” нэртэйгээр өргөжин, 1950-иад оны дунд үеэс газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, улмаар атар газар эзэмших хөдөлгөөн өрнөж хөдөөгийн иргэдийг соёлжуулахад томоохон алхам болсон бөгөөд одоогийн Соёлын төвийн барилга нь 1968 онд 200 хүний суудалтай баригдан ашиглалтад орж “Ажилчны клуб” нэртэй болсон.
1992 оноос эхлэн улсын хэмжээний “Ажилчны клуб”-үүдийг Соёлын төв болгон нэрийг нь өөрчилсөн ба Баянгол сумын Соёлын төв нь эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, орон нутаг судлах танхим, үйлчлэгч 6 орон тоотойгоор иргэдийн дунд соёл урлагийн арга хэмжээг тасралтгүй чанар хүртээмжтэй зохион байгуулан ажиллаж байна.
2019 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 хүний суудалтай соёлын төв, орон нутаг судлах музей, номын сангийн барилга баригдаж байна.
Байгууллагын амжилт
2002 он “Номын сангийн фонд баяжилт” улсын уралдааны тусгай байр
2003-2011 он Сэлэнгэ аймгийн соёлын байгууллагуудаас үйл ажиллагаагаараа тасралтгүй тэргүүн байр
2006 он “Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд 3 дугаар байр
2008 он “Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд 5 дугаар байр
2009 он Сэлэнгэ аймгийн “Соёлын төв чанартай үйлчилгээ” улсын уралдаанд тэргүүн байр
2009 он Сэлэнгэ аймгийн “Шилдэг номын сан”
2011 он Сэлэнгэ аймгийн “Шилдэг орон нутаг судлах танхим
2019 он Сэлэнгэ аймгийн “Шилдэг орон нутаг судлах танхим”
Соёлын төв Орон нутаг судлах танхим Номын сан
2.1.6 Спорт цогцолбор
Спорт цогцолборын барилга нь 1968 онд ашиглалтанд орсон. Биеийн тамир спортын тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамирыг олон нийтэд сурталчлах, баг, тамирчдыг шинээр төрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, уралдаан тэмцээнд тасралтгүй оролцуулж амжилт гаргах зорилт тавин ажиллаж байна. Спорт цогцолбор нь дарга, дасгалжуулагч багш, үйлчлэгч 3 орон тоотой. Жудо бөх, гар бөмбөг, сагсан бөмбөг, бадминтоны секц дугуйланд 150 гаруй хүүхэд хичээллэн ур чадвараа хөгжүүлж байна. Монголын уламжлалт тоглоом наадгайг хөгжүүлэх зорилгоор Шагайн товчоо, үндэсний бөх, сурын холбоодтой хамтран ажилладаг.
2.1.7 Цагдаагийн хэсэг
Монгол улсын хууль тогтоомж, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан цагдаагийн байгууллагын холбогдох заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, хууль ёсоо дээдлэн хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн, үндсэн үүрэг албаа нэр төртэй хэрэгжүүлж ирсэн.
Цагдаагийн хэсгийн даргаар үе үеийн шилдэг дарга, офицерүүд ажиллаж сумын ард иргэдийн амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж өнөөг хүрсэн, анх ганц хэсгийн төлөөлөгч ажиллаж байсан бол сумын хөгжил, цаг үеийн шаардлагаар хүн хүч, техник, материаллаг баазын хувьд бэхжиж шинээр замын цагдаагийн алба бий болж улсын хэмжээнд жишиг байр барилгыг ашиглалтад оруулсан. Тус сумын цагдаагийн хэсэг нь 4 офицер 8 цагдаа 12 орон тоотойгоор ажиллаж байна.
2.1.8 Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги
Баянгол сум дахь Нефть баазын гэрээт гал командын хэсэг 1972 онд 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж 1979 онд 18 хүнтэй бие бүрэлдэхүүн болж галын тусгай тоноглолтой машин техниктэй өргөжсөн байна.1991 оноос 25 нэгжтэй гал унтраах анги болсон, 1998 онд 40 нэгжтэй 4 ээлжтэй галын 3 машинтай гал унтраах 40 дүгээр анги нэртэйгээр зохион байгуулагдсан.
Монгол улсын засгийн газрын 2004 оны 01 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах газар, гал түймэртэй тэмцэх газар, улсын нөөцийн газар гэсэн 3 байгууллага нэгдсэнээр онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах гал түймэртэй тэмцэх 40 дүгээр анги болон техник тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний хувьд өсөн нэмэгдсэн байна.
Тус ангийн хамт олон 2015-2019 онд өөрсдийн ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх зорилгоор автомашины тавиулангийн өргөтгөл, ангийн гадна талбай, автомашины засварын суваг, сургалтын цамхаг, уурын зуух барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг Онцгой байдлын газар, сум орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллага, хамт олны хичээл зүтгэл, дэмжлэгээр гүйцэтгэж Онцгой байдлын газрын “Тэргүүний хамт олон” Баянгол сумын “Оны онцлох байгууллага”-аар тус тус өргөмжлөгдсөн амжилтыг үзүүлээд байна.
2.1.9 Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги
Баянгол суман дахь улсын нөөцийн салбар анх 1929 онд ЗХУ-ын хөрөнгө санхүүгээр байгуулагдаж “Монгол транс” хэмээх тээврийн үйл ажиллагааг шатахуун тосоор хангах үндсэн үүрэгтэй байгуулагдсан.
Анхны авто ачигч |
Сайд нарын зөвлөлийн 1941 оны тогтоолоор Монголын талд шилжүүлж Баруунхараа дахь нефть хангамжийн бааз болон өргөжсөн, 1979 оноос улсын газар тариалангийн гол нутаг болох Төв-Сэлэнгэ аймгийн сум сангийн аж ахуй нэгжүүдэд шатахуун, тослох материалуудыг өөрийн тээврээр хүргэн өгдөг, 2000 онд нефть хангамжийн газар татан буугдаж улсын нөөцийн агуулах болон өөрчлөгдөж, Засгийн газрын 2002 оны 02 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь улсын нөөцийн салбар болсон.
2.1.10 Ус, цаг уурын станц
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд цаг уурын станц байгуулагдан станцын даргаар М.Н.Шастин, ажиглагчаар А.П.Стариков хэмээх орос мэргэжилтнүүд ажиллаж байжээ. 1940-өөд оноос шаар хөөргөлтийн ажиглалт станц нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ба станцын дарга-1, ажиглагч-4, усны харуулын ажиглагч-1 ажилладаг. Ус, цаг уурын станц нь 24 цагийн тасралтгүй ажиллагаатай ба 3 цаг тутамд ажиглалтуудыг хийж мэдээллэдэг.
Баруунхараагийн станц нь Монголын анхны цаг уурын станц төдийгүй 1993 онд төв Азийн уур амьсгалыг судлах гол цэгээр сонгогдож Японы Цнубогийн их сургуулийн цаг уурын салбартай хамтарч судалгаа шинжилгээ хийсэн анхны станц юм.
Тус станцын даргаар Лувсанжамц, Цэнджав, Батмөнх, Даваасүрэн, Цогнэмэх нар ажиллаж байсан бөгөөд олон жил үр бүтээлтэй удирдаж станцаа улсын тэргүүний байгууллагын хэмжээд хүргэсэн хүн бол Лувсанжамц, С.Алтансүх дарга нар юм.
2.2 Дэд бүтэц
Төмөр зам:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 1951 онд Орос-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам тавигдаж Хараа голын сав хөндийг тойруулан уул ус, намаг ширэнгийг дайруулан гүүр хоолой, үерийн хамгаалалт барих уул толгод хошуу давааг сэтлэх их бүтээн байгуулалтын ажил эхэлж, сум орон нутгаас ажиллах хүч, малчин залуус ардын армиас халагдсан дайчдыг илгээлтээр авч Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан тухайн цаг үеийн нөхцөл байдал сумын түүхэнд мөнхрөн үлдсэн.
Баянгол суманд төмөр зам тавигдсан нь шинээр үйлдвэр завод, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй байгуулагдаж, шинэ соёл, шинэ аж төрөх ёс, төлөвшин тогтож сумын нийгэм эдийн засгийн цаашдын хөгжилд үсрэнгүй өөрчлөлт бий болж, нийгэм, соёл, аж ахуйн зориулалт бүхий барилга, орон сууц ашиглалтад орсон.
Мөн суманд Улаанбаатар төмөр замын алба, хэлтэс, өртөө зөрлөг салбар нэгжүүд шинээр байгуулагдаж, үйл ажиллагааны салбар болон өргөжин, хамт олон төлөвшин бүрдэж хөгжин бэхжихийн эх үндэс болж сумын түүхэнд орсон юм.
Авто зам:
Баянгол сумын авто замын түүх, Монголын өмнөд хязгаараас хойд хязгаар хүрэх зам нь 13 дугаар зууны цэрэг стертагийн гол зам болж Манжийн ноёрхлын үед Жанчхүүгээс Хиагт хүртэлх олон улсын худалдааны цайны зам нэртэй байв. Олон улсын ач холбогдолтой авто зам Баянгол сумын нутагт давхцаж байгаа нь энэ нутгийн хөгжлийн ирээдүй, байршлын давуу тал зах зээлийн орчинд нэн таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Анх 1929 онд Зам сайжруулах хэлтэс нэртэйгээр “Монгол транс”-ын дэргэд байгуулагдсанаар үйл ажиллагаа нь өргөсөж 1945 оноос Дотоод яамны харьяанд Зам гүүрийн анги нэртэйгээр байгуулагдсан. Зам гүүр ангийн олон арван ажилчид идэвх санаачлага үр бүтээлтэй ажиллаж төрийн дээд одон медалиар шагнагдсан.
Зах зээлийн өнөөгийн нөхцөлд зам засвар арчлалтын компани болж олон жилийн түүхтэй бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.
Цахилгаан эрчим хүч:
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн төвийн бүсийн салбар 110/ 35/ 10 кв-ын Баруунхараа дэд станц анх 1968 онд байгуулагдаж Төв аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдыг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж, 1999 онд сумын 0.4 кв-ийн агаарын шугам тоноглолыг хүлээн авч 6 орон тоотой болж цахилгаан эрчим хүчийг дамжуулан борлуулах шугам тоноглолын үйл ажиллагаа эрхэлж байна.
Жилд дунджаар 1714 мян квт/ цаг эрчим хүч борлуулж үр ашгийн үзүүлэлт 76-80 хувьд хүрсэн.
Холбоо, шугам сүлжээ:
Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь холбооны салбар 1924 онд хоёр орон тоотойгоор байгуулагдсан, анх морз аппаратаар харилцаж байгаад 1940 оноос Улаанбаатар-Сэлэнгийн хооронд шинэ шугам тавигдсанаар утсан харилцаатай болсон одоогоор үүрэн телефоны 4 оператор ажиллаж байна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ
Манай сум нийт 16523 мянган га эргэлтийн талбайтай жилд дунджаар 100-120 га-д төмс, 80-100 га-д хүнсний ногоо, 7000-8000 га-д үр тариа тариалдаг. Жилд дунджаар 3500-8500 тн үр тариа, 2400-2500 тн төмс, 600-1200 тн хүнсний ногоо, 10000-16000 гаруй тн хадлан бэлтгэдэг. Үр тарианы 23 аж ахуй нэгж, 19 иргэн эзэмшиж жил бүр тариалалт хийж байна.
Нийт тариалалтын 60-70 хувийг улаан буудай, 15-28 хувийг тосны ургамал, 2-5 хувийг бусад төрлийн таримлын тариалалт эзлэж байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төр засгаас тавигдаж буй бодлого зорилтыг хэрэгжүүлэхдээ шинжлэх ухааны дэвшилтэт арга технологид тулгуурлан бүтээмжийг нэмэгдүүлэн, хүн амыг экологийн эрүүл хүнс, хөнгөн үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах үйл ажиллагаанд анхаарал тавин ажиллаж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас “Орон нутгийн мал эмнэлгийн чадавхийг сайжруулах, бэхжүүлэхжил” зорилтыг дэвшүүлсэн ба удирдах дээд байгууллагаас гарсан бодлого шийдвэрийг баримталж, мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, олон улсад таниулах, иргэдийг эрүүл хүнсээр хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг 4 мал эмнэлэг гүйцэтгэж байна.
Сумын 2020 оны жилийн эцсийн тооллогоор 168828 мал тоологдсон бөгөөд 65709 толгой цэвэр эрлийз, нутгийн хэвшлийн мал тоологдсон ба энэ нь нийт малын 42хувийг эзэлж байна. Төрлөөр нь авч үзвэл: Адуу -10886, Үхэр-18951, Хонь-81815, Ямаа-57176 байна.
Áàÿíãîë ñóìûí õýìæýýíä ãîëëîí Ãàëøàð, Òýñ óãøëûí àäóó, Êàçàêûí öàãààí òîëãîé, Àëàòàó, Ñåìèíòàëü ¿¿ëäðèéí ¿õýð, áàÿä ¿¿äðèéí õîíü, Áàÿíäýëãýðèéí óëààí, Ýð÷èìèéí õàð ¿¿ëäðèéí ÿìàà çýðãýýð ñàéæðóóëàí, ýðëèéçæ¿¿ëæ ñ¿ðãèéí á¿òöèéã á¿ðä¿¿ëæ áàéíà.
БАЯНГОЛ СУМААС ТӨРСӨН АЛДАРТНУУД
Монгол улсын Хөдөлмөрийн баатар-1984он Монгол улсын Гавъяат агрономич-2005 он
Чойжамц Баяраа Дэлгэр Түмэнбаяр
Монгол Улсын Гавъяат механикжуулагч-2020 Улсын уран хагалгааны анхны аварга-1970он
Лувсаншарав Жалхар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Ёндон Дашдэмбэрэл
Монгол Улсын анхны Алдарт эмэгтэй уяч Монгол Улсын Алдарт уяач, аймгийн
Дуламын Хорлоодой хурц арслан Дамбын Болд
БАЯНГОЛ СУМЫН ХЭТИЙН ТӨЛӨВ
Баянгол сум-Баруунхараа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу “Сумын 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г Сэлэнгэ аймгийн 2007-2021 оны хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллага, нутгийн иргэдийнхээ саналыг авч тусган боловсруулж, сумын ИТХ-ын 2007 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 тоот тогтоолоор батлуулан хэрэгжүүлэн ажилласан. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
Сумын ирээдүйн хөгжлийн алсын хараа нь газар тариалангийн үйлдвэрлэл зонхилох замаар үйлдвэрлэл үйлчилгээ, эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн, хүний хөгжлийн индексийн түвшин дээшилсэн, сумын тогтвортой хөгжил хангагдсан, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлсэн байх бөгөөд өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай сум суурин болох юм. Баруунхараа хотын хөгжлийн 2030 он хүртлэх төлөвлөгөөг хэрэгжүүлсэний үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оныхоос 5 дахин өсч, сумын хүн ам 2030 он гэхэд 2020 оныхоос 77,9 хувиар өссөн байх бөгөөд хүн амын дундаж наслалтын индекс 71,5-д хүрч иргэдийн амьдралын үзүүлэлтүүд чанаржин, хүний хөгжлийн индекс аймгийн дунджад хүрэх нөхцөл бүрдсэн байна.