Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төлөөлөгчид


нийт 3

ИТХ-ын төлөөлөгчдийн дунд “Баянгол сум бүс нутгийн хөгжил ба кластерийн бодлого” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2025-06-25 2
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага менежментийн сургуулийн ахлах багш доктор, дэд профессор Н.Мөнхөөг урьж “Баянгол сум бүс нутгийн хөгжил ба кластерийн бодлого” сэдэвт сургалтыг ИТХ-ын төлөөлөгчдийн дунд 2025.06.25-ны өдөр зохион байгуулж, хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрхэн хийх, бүсчилсэн хөгжлийг бодлогод суурилсан орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд иргэд, ААНБ-ыг татан оролцуулах чиглэлээр, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Мөн ЖДҮДТөвийг барилгыг түшиглэн иргэд, ААНБ-ыг үйл ажиллагааг хэрхэн уялдуулах, бодлогоор хэрхэн дэмжиж болох асуудлаар ярилцлаа. Арга хэмжээний хүрээнд HINOMAD платформыг хөгжүүлэгч, гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн www.hinomad.mn аялал жуулчлалын нэгдсэн платформд суурилан Баянгол сумын аялал жуулчлалыг хэрхэн цахимжуулж, нутгийн иргэдийн оролцоотойгоор орон нутагт хүртээмжтэй, тогтвортой байдлаар хөгжүүлэх боломжийн талаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 🔹 Платформын боломж, хэрэгцээ 🔹 Захиалга, борлуулалтын цахим менежмент 🔹 Орлого нэмэгдүүлэх, түншлэл бий болгох арга замуудын талаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал, Эдийн засаг, төсөв, дэд бүтцийн хорооны нэгтгэсэн хуралдаан

2024-12-24 110
ИТХ-ын Зөвлөл, Эдийн засаг, төсөв, дэд бүтцийн хорооны нэгтгэсэн хуралдааныг 2024.12.24-ний өдөр зохион байгууллаа.

Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XVIII хуралдаан

2024-04-30 207
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XVIII хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны нэгдсэн болон зурагт самбарыг байрлуулах байршил тогтоох 2. Орон нутгийн Хурлын сонгуулийн тойрог, сонгуулийн хэсэг байгуулах 3. Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, зээлийн эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах 4. Хоршоог хөгжүүлэх сангаас 2024 онд олгох зээлийн үндсэн чиглэл, төсөл хүлээн авах тов тогтоох 5. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2024 оны 1 дүгээр улирлын ажлын мэдээлэл 6. Сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2023 оны ажлын тайлан, 2024 онд зохион байгуулах ажлын мэдээлэл 7. Бороо гоулд ХХК-д хүргүүлсэн албан тоотуудыг хэлэлцэх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 8018
6409 / 80%
1005 / 13%
286 / 4%
318 / 4%