МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИАС . . .
37 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо
37.2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог доор дурдсанаар тогтооно:
37.2.1.сумын хүн амын тоо нь 2 000 хүртэл бол 15;
37.2.2.сумын хүн амын тоо нь 2 001-5 000 хүртэл бол 21;
37.2.3.сумын хүн амын тоо нь 5 001-9 000 хүртэл бол 25;
37.2.4.сумын хүн амын тоо нь 9 001 ба түүнээс дээш бол 29.
54 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
54.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна.
54.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно.
54.3.Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга байх бөгөөд орон тооны байна.
54.4.Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана.
