Сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2024 онд онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цагдаагийн хэсэгтэй хамтран 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" аян, аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж буй "Насанд хүрээгүй хүүхдийг хамгаалъя" тусгай арга хэмжээний хүрээнд насанд хүрээгүй хүүхдэд холбогдож буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг бууруулах чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн 150 эцэг эх, асран хамгаалагч, ахлах ангийн 158 сурагчдад сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд "Гэр бүл ба хүүхэд хамгаалал", "Цахим орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь", "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье", "Үе тэнгийн дээрэлхэл" зэрэг сэдвээр мэдээлэл хүргэж ажиллалаа.