Сумын ИТХ-ын Зөвлөл 2024.06.19-ний өдөр 10:00 цагт ИТХ-ын даргын өрөөнд 71 хувийн ирцтэй хуралдлаа. Зөвлөл ИТХ-ын XIX хуралдааны тов тогтоох, хуралдаанд оруулах асуудлыг хэлэлцлээ.
ИТХ-ын даргын 2024.06.19-ний өдрийн А/11 дугаар захирамжаар ИТХ-ын XIX хуралдааны товыг 2024.06.24-ний өдөр 10:00 цагт Соёлын төвд хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1.Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах
2. Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах
3.Захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулах
4.Цэцэрлэгийн ёс заншлын өргөөг Д.Төмөрхүрээгийн нэрэмжит болгох саналыг дэмжин уламжлах
5.ИТХ-ын хагас жилийн ажлын тайлан сонсох