Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сумын Улаан загалмай анхан шатны хороо нийт гишүүдийн хурал, сургалтын арга хэмжээг зохион байгууллаа.

2025-05-19

Сумын Улаан загалмай анхан шатны хороо 2025.05.19-ний өдөр аймгийн Улаан загалмай дунд шатны хороотой хамтран нийт гишүүдийн хурал, сургалтын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн УЗДШХ-ны Удирдах зөвлөлийн тэргүүн Г.Бямбаа, ДШХ-ны дарга Ц.Ганчулуун нар хүрэлцэн ирж оролцлоо. 

Хурал, сургалтын арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

1. Нийт гишүүдэд МУЗ нийгэмлэгийн эрхзүйн байдлын тухай хууль, дүрэм, журам, Анхан шатны хорооны тогтвортой хөгжлийн үзүүлэлтийг танилцуулах, аймгийн УЗДШХ-ноос зохион байгуулсан ажлын тайлан мэдээллийг ДШХ-ны дарга Г.Ганчулуун

2. Сумын Улаан загалмай анхан шатны хорооны танилцуулга, 2024 оны ажлын тайланг ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Мөнхжаргал

3. Сумын Улаан загалмай анхан шатны хорооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж баталлаа.

4. Улаан загалмай Анхан шатны хороонд 11 Алтан гишүүн, 10 мөнгөн гишүүн элсүүлж, 20 гаруй Хүмүүнлэгийн гишүүн байгууллагатай болсон. 

5. Анхан шатны хороонд шинээр Хараа багийн ИНХ-ын Зөвлөл, Соёлын төвийн хамт олон, МЭХ-ны Баянгол сумын Салбар зөвлөл, 3 иргэн гишүүнээр элсэн орлоо. Мөн Өсвөрийн улаан загалмай бүлэгт ЕБС-ийн 1А ангийн 38, 1Б ангийн 38, 7Б ангийн 29 сурагч шинээр элсэн орж, тангараг өргөлөө.

6. Хүмүүнлэгийн үйлсийг зохион байгуулах үйлсэд хамтран ажилласан болон өөрийн идэвх санаачлагаар хүмүүнлэгийн ажилд оролцдог нэр бүхий иргэдийг шагнаж урамшуулсан.

“Энэрэнгүй үйлсийн талд” уриатай зохион байгуулагдсан уг арга хэмжээнд хамтран ажилласан аймгийн УЗДШХ, сумын Соёлын төв, ЕБС, 1 дүгээр цэцэрлэг, ЗДТГ, МЭХ-ны Баянгол сумын Салбар зөвлөлийн нийт хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хүмүүнлэгийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%