Сумын ИТХ-ын даргаар ахлуулсан ГХУСАЗСЗ 2025.06.17-ны өдөр төр, төсвийн зарим байгууллагад хяналт шалгалтын болон зөвлөн туслах арга хэмжээг хэрэгжүүллээ.
ЗДТГ, Хараа Баян Гонир багууд, ЭМТ, ЕБС зэрэг байгууллагын 2025 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баталсан төлөвлөгөөтэй танилцах, төлөвлөгөөний хэрэгжилт, зохион байгуулсан ажил, арга хэмжээтэй танилцах, цаашид анхаарах асуудлын талаар хууль эрх зүй болон сумын салбар зөвлөлийн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө.
Арга хэмжээний хүрээнд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төр, төсвийн байгууллагууд болон ААНБ-дад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.