Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдаан 2025.06.18-ны өдөр зохион байгуулагдаж нийт 141 иргэн оролцлоо.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж баталсан. Үүнд:
1. Хуралдааны дэг батлах тухай
2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хийгдэх ажлын саналыг иргэдээс авах, эрэмбэлэх
3. Газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай иргэдийн саналыг хэлэлцүүлэх
4. Багийн хөдөөгийн төвийн байрыг сэргээн засварлах, ашиглалтад оруулах тухай мэдээлэл