МЭДЭЭЛЭЛ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/34 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, шашны байгууллагын бүртгэл мэдээллийн судалгаа авах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, удирдамжийг баталсан.
Удирдамжийн дагуу ажлын хэсэг “Эзний давалгаа” баптист чуулганы үйл ажиллагаанд "Төр, сүм хийдийн харилцааны тухай" хууль болон "Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд байгуулж, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам"-ын хэрэгжилттэй танилцах, хяналт, шалгалт явуулах ажлыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Удирдамжид заагдсаны дагуу хяналт шалгалтын ажлыг 16 чиглэлээр зохион байгуулахаас гадна үйл ажиллагаа явуулж буй орчин нөхцөлтэй танилцаж анхаарвал зохих асуудлууд, хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

