Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ӨНӨӨДӨР: УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

2026-09-10

Уг өдрийг угтан улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийн нэр төр, гэгээн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, өнгөрсөн түүхээс сургамж авч, залуу хойч үедээ улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүх, шалтгаан, хор уршгийг таниулах, эх оронч үзэл, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхийн чухал ач холбогдлыг сурталчлах зорилгоор 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нутгийн удирдлага, хууль эрхзүйн хяналтын хороо, Нийгмийн бодлогын хороо,  Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Цагдаагийн хэсэг, Ахмадын хороотой хамтран Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Баянгол сумын хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд хүндэтгэн урьж оролцуулсан.

Цагдаагийн хэсгээс улс төрийн хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж 12 авто машины гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцуулсан.

Түнхий хийдэд хэлмэгчдийн гэгээн дурсгалд зориулан 108 зул өргөх, цэцэг өргөх ёслол, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн лам нарын талаарх мэдээлэл, тэднийг цагаатгасан тухай тогтоолыг танилцуулж, түүхийн гашуун сургамжийг дурслаа.

Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх нээлтийн арга хэмжээнд Хүндэтгэлийн тугийг залж, ЕБС-ийн суралцагчид “Өнө мөнхийн орон” найрал дууг эгшиглүүлж, “Улс төрийн хэлмэгдүүлэл” түүхэн баримт кино контентыг толилууллаа. ЕБС-ийн түүхийн багш Ц.Гантуяа “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг” сэдвээр илтгэл тавьж, ЕБС-ийн суралцагчдын дунд мэдлэг бататгах “Асуулт, хариулт”-ын тэмцээнийг зохион байгуулсан. Мөн Соёлын төвийн Орон нутаг судлах танхимаас “Мартаж болохгүй, давтаж болохгүй” үзэсгэлэн гаргаж хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд болон ЕБС-ийн суралцагчдын хүртээл болгож тайлбарлан таниулсан.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11237
8692 / 77%
1148 / 10%
397 / 4%
1000 / 9%